|
Ардын эмнэлэгт зөгийн балыг эмчилгээнд доорх чиглэлээр ашигладаг байжээ.
1.Хүний биед явагдах бодисын солилцоо удаашрах их таргалах явдал байдаг.
Ийнхүү таргалахад цэвэр балыг өлөн элгэн дээрээ идэж , буцалсан ус ууж байвал жин хасаж турна гэж эмийн сударт заасан байдаг.
2.Манай ардын эмнэлэгт нүдний олон төрлийн өвчнийг зөгийн балаар эмчилж байжээ.
Нүд өвдөх, улайх, нулимс, нуух цувж гэрэл гэгээнд нүд гялбахад зөгийн бал шар модны холтос, баавгайн цөсөөр найрсан эм сайн гэж заасан байдаг.
3 .Ханиад томуу уушиг цээжний өвчин анагаах зориулалттай эм тангийн даруулга жолоодлогыг зөгийн балаар суурь болгосон байдаг . Ер нь эмийн амт чанар засах зорилогоор балыг хамгийн өргөн ашиглаж байжээ.
4.Элэг өвдөж нүд шээс шарлах хамаг бие загатнах хоолонд муудах ой гутах шинж чанартай өвчнийг дэгд чихэр өвс зөгийн балтай найрсан эмээр засна гэж сударт дурдсаныг үзэхэд элэгний үрэвсэлтэй өвчний үед балыг өргөн ашиглаж байсан байна.
5.Дорно дахины анагаах ухаан зөгийн балыг тамир тэнхээ сэлбэн засах нас уртасгах чухал эм гэж үздэг.
6.Зөгийн бал нь микроб устгах ба үржил хөгжлийг зогсоох нөлөөтэй байдаг учраас идээт шархыг анагаахад өргөн ашигладаг.
Зөгийн балыг чанамал жимс гурилан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл амт нь сайжирдаг.Мөн янз бүрийн будаагаар хийсэн хоолонд бас нэмж хэрэглэвэл шингэц сайжирдаг мөн сүүн бүтээгдэхүүнд бал хийвэл амт чанар нь сайжирч гашлахгүй болдог.
|