Чимээгvй vхэл”-ийн нууц буюу каратэ
Каратэ гэхээр олон хvн олон давхар тоосго, мод зэргийг хуга цохихыг, зодолдож байгаа хэн нэгнийг телевизээр харснаа санах байх. Хvмvvс каратэг зодоон мэтээр өнгөн талаас нь тусгаж, тvvнийг учир мэдэхгvй хvvхэд залуус сураад буруугаар ашиглавал тусгvй гэцгээх нь бий. Энэ урлагийг эзэмшихэд наад тал нь зургаан жилийн хөдөлмөр хэрэгтэй гэнэ. Амжилтад хvрэхэд сонгосон чиглэл, сайн багш, ихээхэн тэвчээр хатуужил гарган олон жил тасралтгvй хичээллэх л чухал юм.Зэвсэггvй хамгаалалтын спортын байлдааны самбо, жvдо, каратэ, айкидо, жиу-житсу, таэквондо зэрэг төрлөөс дэлхийд тvгээмэл тархсан каратэ юм. Эл гардан тулааны урлагийг Энэтхэгээс vvсэлтэй гэдэг. Энэтхэгийн Бодхидхарма гэж лам шавь нарын хамт “зэн” буюу бодол санаагаа эзэмдэх урлаг гэдэг буддагийн тэнхим байгуулан хичээллvvлжээ. Тэрээр 500-гаад оны vед сургаалиа Хятадад дэлгэрvvлэхээр очсон бөгөөд Хятадын Чейн-Канг хотод эзэн хаан Вуугийн ордонд байрлахын зэрэгцээ хотоос хойд зvгт орших Хэнан мужийн Шао-Лин сvмийн лам нарт зэн болон манай он тооллоос өмнө 3000 жилийн тэртээ vvссэн Хятадын нударган зодоон шорин кемпог зааж эхэлсэн аж. Иймд Бодхидхармаг Энэтхэгийн иог, өөрийн vндэслэсэн зэн номлолыг Хятадын шорин кемпотой хослуулан өнөөгийн каратэгийн vндэс суурь тавьсан гэж vздэг. Yvнээс гадна Хятадын лам Чиао Июvан бар, арслан, баавгай, тогоруу, могой зэрэг амьтны биеэ хамгаалах, дайрах довтлох хөдөлгөөнийг гярхай ажиглан каратэгийн урлагт нэвтрvvлжээ.
Лам нар эмзэг цэгvvдийг олж тогтоосноор каратэгийн хөгжилд, ялангуяа цохих, өшиглөх, довтлох мэтийн хамгаалах техникийг боловсронгуй болгосон. Каратэ ийн Хятадад хөгжсөний дараа нэлээд сvvлд хойд зvгт манай улсад, зvvн тийшээ Солонгост, өмнө зvгт Окинавад дэлгэрч, улмаар Японд хvрч, манай тооллын 1200-гаад он буюу Камакурагийн vед хvмvvсийн дуртай спорт урлагийн төрөл болон хувирчээ. Хувьсгалаас өмнө манай оронд нударган зодооны хэлбэрээр каратэ хөгжиж байсан ч шашинтай тэмцэх vед гардан тулааны эл урлаг өртсөн байна.
Сvvлд 1400 болон 1609 онд Японы эзлэн тvрэмгийлэгчид Окинава арлынханд биедээ зэвсэг авч явахыг хориглосон учир өөрийгөө хамгаалахын тулд сvм хийдийн дэргэдэх сургуулиудад гар хоосон зодолдох окинава-тэг хvн амд нууцаар зааж эхэлжээ. Японууд ямар ч зэвсгийн шархгvй атлаа vхсэн цэргvvдтэй байн байн таардгийн учрыг олоогvй учир “чимээгvй vхэл” гэж нэрлэдэг байв. Эл vхлийн учрыг 1901 онд японууд олсноос хойш эл гардан тулааны урлагийг ил заах болсон байна.
Японы цэргийн албан хаагч Гичин Фунакоши Окинавад зодооны энэ урлагийг эзэмшин 1916 онд нутагтаа буцаж сурснаа задлан шинжилж нэгтгэн дvгнээд анхны vзvvлэх тоглолтоо 1920 онд Токиод хийжээ. Иймд 1920 онд каратэ буюу хоосон гар хэмээх бие хамгаалах урлагийн эхлэл тавигдсан гэж vздэг. Фунакоши каратэгийн анхны сургуулийг нээж Шотокан гэж нэрлэсэн нь дэлхийд нэлээд дэлгэрсэн каратэгийн нэг урсгал болон хөгжиж байна. Шотокан чиглэлийг эзэмшигчид тэмцэлдэхийг буруушаадаг учир тэмцээн зохиодоггvй байжээ. Шавь нар нь тvvнийг өөд болсны дараа каратэг vргэлжлvvлэн хөгжvvлж, каратэгийн олон урсгал чиглэлийг буй болгожээ. Ингэж өнөөгийн нэлээд дэлгэрсэн шито, вадо рио, гожv рио урсгалаас гадна цоо шинээр кёкушинкайгийн чиглэл бий болж хөгжсөн.
Каратэд амьсгалтай холбоотой олон мэх бий
Кёкушинкай каратэг vндэслэгч Масутацу Ояама эхлээд Японы уламжлалт каратэг сурчээ. Тэрээр 22 настайдаа багш нараа амархан ялдаг болжээ. Хятадад явж байхдаа М.Ояама дөнгөж 50 кг жинтэй, кун-фугийн өвгөн багштай чадлаа сорив. Хэдийгээр Ояама өвгөнийг ядахгvй ялна гэж бодсон ч өвгөн багш тvvний хvчтэй цохилтуудаас өөрийгөө хялбархан хамгаалж чаджээ. Ялагдсандаа ичсэн Ояама учрыг асуувал, би чам шиг хvчтэй хvнтэй учирч явсангvй. Чиний шулуун техникvvд хvчийг нэг цэгт төвлөрvvлж чадахгvй байгаа тул эргэлдэх хөдөлгөөнтэй техникийн боломжуудыг ашиглахыг бод гэж зөвлөсөн гэнэ. Ояама энэ vгийг удтал тунгаасны эцэст каратэгийн техникт тулгуурлан тойрог, шулуун, цэг гэсэн хэсгээс бvрдсэн шинэ онол боловсруулж, кёкушинкай каратэг vндэслэжээ. Сонирхуулахад, Ояама 1950 онд Чибайд махны дэлгvvрт ажиллаж байхдаа шарыг каратэгийн цохилтоор амь алдуулан төхөөрдөг байжээ. Тэрээр 47 шарыг ингэж төхөөрсний дөрөв нь тэр дороо нам унасан гэнэ.
Өдгөө ч дэлхий дахинд каратэгийн тэмцээний хэллэг дохионуудыг зөвхөн японоор хэлж байна. Каратэгээр хичээллэгсэд айж сvрдэхийг гэтлэх ёстой бөгөөд айдас, эр зориг, ухаан жолоогvй зvрх зоригийг ялгаж салгахын дээр байнга хошуучлагч байх гэдгээ засах нь чухал. Тэгээд ч ялах, ялагдах нь чухал бус бие сэтгэхvйг хатуужуулах нь гол юм байна.
Каратэчийн цамц урагдах нь амархан тул бөх материалаар хийдэг, ханцуй нь шууны орчим байхаар богино байна. Цамцны энгэр задгай, өмдний гадуур баруун талын энгэрийг зvvн энгэрийн дотуур оруулан зөрvvлж, бvсээ хоёр талдаа тэнцvv байхаар голлуулж, хоёр тийш биеэ ороож, ардаа зөрvvлээд хоёр vзvvрийг урдаа авчирч давхар давхарлаад зангидна. Каратэч хувцас буюу ги-гээ vргэлж цэвэр авч явах нь чухал. Хиртэй, уранхай хувцастай бэлтгэлд оролцохыг хориглоно. Ги-г эвхэж бvсээр ороож, боогоод авч явдаг.
Бие халаалт, бэлтгэл, эсвэл тэмцээнд каратэчдийн авах ачаалал, гvйцэтгэх хөдөлгөөн нь бэртэл учруулахгvй байх урьдчилсан нөхцөлийг бvрдvvлдэг.
Каратэд олон төрлийн мэхийг амьсгалтай холбож хийдэг учир каратэч амьсгалын техникийг сайтар эзэмших хэрэгтэй. Хэрэв энэ дасгалыг vл ойшоож эзэмшээгvй бол чадвар нь 50 хувь буурч, амархан эцэж цуцдаг.
Каратэгийн сургалтад захирах, захирагдах хатуу тогтсон горим vйлчилж байдаг нь нэг талаас Японы нийгэмд эдvгээ хvртэл vйлчилж буй анги давхаргын зиндааны зааг ялгаагаар илэрдэг, нэг нь хvндэтгэж нөгөө нь хvндэтгvvлэх ёс горимтой холбоотой. Нөгөө талаар каратэ нь гардан тулааны урлаг тул цэргийн шинжтэй байдаг.
Каратэгээр хичээллэж эхлэхдээ энгийн хялбар дасгалаас эхэлдэг. Эхлэн суралцагсад хvсэл зориг, сэтгэлийн тэнхээгээ мохоож болох хvнд дасгал аль болох хийхгvй нь дээр. Каратэгийн vндэс нь иогийн амьсгал, Хятадын уян зөөлөн дасгал, Японы зогсолтууд юм. Мөн хичээллэгсдийн мөрдөх ёс суртахуун, зан харилцааны таван номлол гэж бий. Энэ нь итгэл vнэмшил, эелдэг найрсаг, эр зоригтой, шударга, энгийн даруу байх юм.
Каратэгийн зогсолтыг японоор дачи гэдэг бөгөөд зогсолт бvр өөр өөрийн онцлогтой. Yндсэн таван зогсолт, киба дачи, зенкуцу-дачи, кокуцу-дачи, санчин-дачи нэко-аши-дачи.
Биеэ захирах, биеийн аль ч хэсгийг ашиглах чадвар нь тэвчээр зоригийг батжуулж, хvчиндээ итгэх итгэл, аюул тулгарсан vед тайван, аймшиггvй байх чанарыг бий болгоно. Каратэгээр хичээллэснээр биеийг чийрэгжvvлдэг, ялангуяа гар хөлийн хөдөлгөөний эвслийг сайжруулдаг, хvнд дасгалыг хийж сурснаар бие хvн төлөвших, сэтгэл санаа, арга техник хоёрыг харилцан уялдуулж сурна. Голлох бэлтгэлийн төрлvvд бол кихон буюу vндсэн дасгал, кумитэ буюу тулалдаан, ката буюу хоосон тулалдаан. Каратэд хамгийн чухал нь биеийн хvчийг зохистой ашиглах нь чухал. Гар тээшээ даахгvй яваа залуу бvсгvйд зохиомол аюул учруулбал мөнөөх эмэгтэй тээшээ аваад огтхон ч тvvртэлгvй явдаг нь хvч чадлаа бvрэн гаргахгvй байна гэсэн vг. Каратэгийн техникийг төгс эзэмшвэл хvч чадлаа ийнхvv нөөхөөс бvрэн ангижирна. Булчингаа суллах нь хvч гаргахад тус болно. Пvршний зарчмаар булчинг хэчнээн олон удаа чангалж, суллана төдийчинээ их хvч гарна. Каратэд зорьсондоо хvрэхийн тулд огцом хvчийг ашигладаг.
Каратэд цохилт хийхэд чих хvртэл нэмэр болдог
Цохилтоо хvчтэй хийхийн тулд киай гэх авиагаа гэдэсний доод хэсгээс гаргах бөгөөд цохилт огцом байх ёстой. Өрсөлдөгчийн амьсгалыг мэдрэх нь чухал бөгөөд хөл, гарын цохилтыг өрсөлдөгчөө амьсгал авах буюу гаргах vед хийнэ. Каратэгийн мэх бvр огцом, хvчтэй байдаг учир “нэг цохилт заавал vхэл” гэж ярьдаг байжээ. Биеийн хөдөлгөөн хэдий хурдтай байна цохилт төдий хvчтэй болдог. Хvчээр биш хурдаар давамгайлах нь чухал. Учир нь хурд өрсөлдөгчөөс урьдахад тус болж, өрсөлдөгч хурдтай довтлолтыг хамгаалахад хэцvv байдаг. Энэ хvч өрсөлдөгчийн амин гол цэгт хvрэх ёстой. Каратэд цохилт хийхэд чих хvртэл нэмэр болдог. Өөрийгөө бvрэн хянаж чадахгvй бол ямар ч техникийг бvрэн эзэмшсэн ялалтад хvрэхгvй. Каратэгээр хичээллэдэг хvн өөрийгөө хянах чадвартай байх ёстой. Мөн каратэд өрсөлдөгчийн хөдөлгөөнийг алдалгvй харахын тулд харц чухал.
Каратэ хvний бие бялдрыг хөгжvvлж, ёс суртахууныг төлөвшvvлэн тэсвэр хатуужилтай болгож, ухаан санаагаа жолоодоход тусалдаг спортын нэг төрөл юм. Дээхнэ vед Японд каратэгийн бvс цагаан, хар гэсэн ердөө хоёр өнгөтэй байсан. Цагаан нь эхлэн хичээллэгсдийнх, хар нь багш нарынх байжээ. Гэвч каратэ дэлхийд тvгж эхлэх vеэс байдал өөрчлөгдсөн. Бvсний өнгө каратэд хэр нэвтэрснийг илэрхийлдэг бөгөөд цагаан-цэвэр гэнэн байдлыг, хөх-vvр хаяарахыг, шар-нар мандахыг, ногоон-дэлбээлэх, бор-өсч бойжиж гvйцэхийг тус тус бэлгэднэ. Каратэг сайтар эзэмшсэнийг хар өнгөөр илэрхийлнэ. Бvсний зэргийг насан туршид олгоно. Сахилгын ноцтой алдаа гаргавал зэргийг хvчингvй болгодог. Довтолж сурснаас хамгаалж сурсан нь хавьгvй дээр гэж хашир туршлагатай мастеруудын хэлсэнчлэн хамгийн чухал нь хааж сурах юм.
Гараар хаавал вазда, хөлөөр хаавал кэри хэмээн японоор нэрлэнэ.
Каратэд бие махбодын нэлээд хэсэг нь зэвсэг болон хувирна. Гарын цохилтыг дотор нь тсуки, учи, эмпи буюу гарын vндсэн хэсгээр, тохой, хажуу гэсэн ерөнхий гурван хэсэгт хуваана. Энэчлэн алганы хажуу, тохой гэхчилэн нарийвчлан зааглана.
Хөлийн цохилтыг кэри гэнэ. Каратэгийн дасгал хөдөлгөөний 70 шахам хувийг кэри эзэлнэ. Хөлийн цохилтыг гол төлөв дундын ба холын зайнаас хийнэ.
Каратэ бол бие бялдрыг хөгжvvлэн тэсвэр хатуужилтай болгож, ёс суртахууныг төлөвшvvлдэг спорт юм.

Сэтгэгдэл:
гое мэдээлэл бна баярлааа
mm gehdee minii bodloor sain hamgaalalt bol sain dowtolgoo l gej bi boddog ene dyrmee ch barimtaldag shyy tiim bolhoor bolj ogwol ehelsen bol duusga gej boddog gehdee amidral deer bol ene tend zodoon tsohion hiigeed yawna gedeg bol hamgiin teneg hereg shyy dee..
hey chi arai krate-gaar hicheeleldeg yum bish biz dee ain
yamar goeiin haitai bolloo shoo
yamar goeiin haitai bolloo shoo
xa xa xa
dajgvi shvv chamaar baxarxaj b.a xa xa xa
Бичсэн: naiz
цаг: 11:53, 2007-05-14 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих