muugiiblog
хайрын түүх
Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Эд хөрөнгө, Мэдлэг зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Эд хөрөнгө маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Эд хөрөнгө “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Бардам зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явъя” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.
Зурхай
Эмэгтэйчүүдийн зурхай
Хонь
Хонины ордны бүсгүйчүүд бол амьдралын жүжигчид байдаг. Тухай бүрдээ өөрийнхөө “тоглож” буй дүрд бүрэн гүйцэд орж чаддаг хүмүүс. Харин орон дотроо бол тэр амьдрал дээр байдаг шигээ тийм сайн жүжигчин биш. ямар нэгэн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн мэдрэгдэхийг хүлээн хэвтдэг идэвхгүй нэгэн юм. Тэр өөрөө хэзээ ч хамтын амьдралын хэв маягийг бүтээн босгох гэж зорихгүй. Амьдралын амт шимтийг мэдэрч биш харин үгээр тайлбарлах илүү авъяастай бүсгүйчүүд юм. Тиймээс тэд гаднаас нь харж дүгнэсэн эрчүүдийн сэтгэлийг гонсойлгоход хүрдэг. Өөрийнхөө уран бүтээлч байдлыг орондоо авчирдаг ч бүдэг гэрэлтэй өрөө, сайхан сууринд асаасан лаа, тансаг үнэртэн, гялгар цагаан хэрэглэл зэрэг зүйлүүд түүнд таашаал өгч чадахгүй. Харин ч чин үнэндээ бол тэд ердийн бүдүүлэг сексэд дуртай. Эрчүүдийг байгалийн, бодгаль, муухан хэлэхэд адгуусны шинжээр нь илүү таалдаг бөгөөд тийм эрчүүдэд эдлүүлэх хүсэлтэй байдаг. Харамсалтай нь түүний амьдралын хэв маяг, биеэ авч яваа байдал нь мэдлэг боловсролтой, нарийн мэдрэмжтэй, ухаалаг эрчүүдийн сонирхлыг илүүтэй татах бөгөөд нэг ч эр хүн түүний нууц далд сэтгэлдээ хүсч явдаг тэр аз жаргалыг нь өгч чадахгүй.
Yхэр
Түүнийг эрхлүүлж, мөрдөж, сонирхлыг нь татах гэж хичээгээд, эсвэл хүч хэрэглээд ямар ч нэмэргүй. Тэр өөрийнхөө хамтрагчийг зөвхөн өөрөө л сонгож авах бөгөөд түүнтэйгээ л аз жаргалтай байна. Бусад эрчүүдтэй тэр хүйтэн хөндий, зөрүүд, ярдаг, тоомсоргүй хандах бөгөөд ерөнхийдөө ихийг шаарддаг, ааш муутай хүмүүс юм. Тиймээс түүний энэ тогтворгүй байдал, нэг юмыг хэт их хүсэмжилдэг, зөрүүд занд нь баргийн эр тохируулж харьцаж чадахгүй. Yхрийн ордны бүсгүйтэй харьцана гэдэг эр хүнээс шаггүй тэвчээр шаардсан зүйл юм. Тэд олон амрагаар хэрэгцээгээ хангах бөгөөд бүгдээс нь салахгүй зууралдаж чаддаг. Сексийн хувьд түүнд таалагддаггүй эрчүүдээр даажин тохуу хийдэг. Сексийг удаан үргэлжлүүлэх дуртай. Сексийн үе шат болгоноос таашаал авч “секс бол таашаал юм” гэсэн уриа, дүрмийн үндсэн дээр бүрэн ханамж авч чаддаг. Түүгээр ч барахгүй тэр хэдэн хоногоор ч сэрэл нь хөдөлсөн хэвээрээ байж чадна.
Хамтатгах
Энэ ордонд төрсөн бүсгүйчүүд аз жаргалтай байх нь тун ховор. Голдуу эмгэнэлтэйгээр төгсдөг. Тэрээр бүх л насаараа өв тэгш эрийг хайсан гунихрал дунд амьдрах бөгөөд амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй. Хэрвээ тэр өөрийн хүсч хайж байсан хүнийг олбол амьдрал нь жинхэнэ диваажин болон хувирах бөгөөд харамсалтай нь тийм тохиолдол тун ховор. Зүгээр л нэг амьдралаа холбосон хүмүүс түүнийг ойлгохгүй. Өөрийнхөө сэтгэл дэх төгс төгөлдөр эрийг хайх дуусашгүй эрлийнхээ явцад тэрээр тоолж баршгүй олон удаа үл ойлголцолтой учирдаг. Хамтдахын бүсгүйчүүд мэдрэмтгий, авъяаслаг мөртөө ямагт хэн нэгэнд хаягдсан мэт сэтгэгдэл төрүүлж байдаг. Секс түүнд таалагддаггүй гэсэн үг биш, зүгээр л тэр ямагт илүү боломжийн хэн нэгнийг хайж сексийн хамтрагчаа ойр ойрхон сольдог. Зөвхөн биеийн таашаал түүнд жинхэнэ аз жаргал өгч чадахгүй. Харин он цаг урссаар, гунигтай саарал он жилүүд өнгөрч одоход жинхэнэ аз жаргалаа эрж олох гэсэн их хүсэл эрмэлзлэл нь түүнийг туйлдуулан, өөрийгөө хөнөөхөд ч хүргэж болзошгүй.
Мэлхий
Жинхэнэ секс бол өөрийгөө жинхэнээр нь нээж, дур ханалтын эцсийн цэг хүртэл өөрийгөө чөлөөтэй байлгаж, ердийн бодол санаагаа гээж, өөрийгөө хянахаа таягдан хаясны үндсэн дээр л бий болдог зүйл юм. Мэлхийн ордныхон юм бүхэнд тэргүүлэгч, манлайлагч байж, бусдыг эзэрхэн захирах хүсэлтэй байдаг хүмүүс. Энэ нь сексийн хувьд байнгын эсэргүүцэлтэй тулгарна гэсэн үг юм. Тэрээр тун мэдрэмтгий биетэй, ялангуяа хөх, хондлой, дагзны хэсэг нь бусдаас онцгой мэдрэмтгий. Тэд юун түрүүн өөрөө таашаал авахыг хүсдэг учраас сексийн хамтрагчаа зүгээр л дур тавих хэрэгсэл мэт үздэг муу талтай. Тиймээс түүний хувьд өөрийг нь зөвхөн сексийн хувьд шохоорхож буй эртэй сайхан тохирно. Орон дотроо тэр тун амархан сэрэл нь хөдөлдөг бөгөөд шунамгай, санаачлагыг гартаа авч тэргүүлэх үүрэг гүйцэтгэх дуртай. Мэлхийн бүсгүйчүүд угийн ихэрхүү зантай бөгөөд сексийн амьдралд хэн ихийг авсан нь биш, ихийг өгсөн нь ялагч болдог гэдгийг ойлгох юм бол сая аз жаргалтай байж болох юм.
Арслан
Арслангийнхан сексийн хүсэл, сонирхол багатай, энэ талаар үлбэгэр, идэвхгүй атлаа бусдын харааг татсан, гайхалтай секс хүүхэн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тэд өөрийгөө сэтгэл татам, сайхан гэдгээ мэддэг, өөрсдийг нь эзэмдэхийг хүссэн эрчүүдийн санаархал зугаатай санагдаж, энэ нь түүний ихэмсэг занг нь хангаж байдаг. Тиймээс өөрөө огт хүсэхгүй, утга учрыг нь ч ойлгохгүй байгаа мөртөө, дурлал, сексийн тоглоомоор наадаж байдаг. Эрчүүдийг өөрийн болгох дуртай. Толгой эргэм дур тачаалтай биш боловч сексэд дуртай, тун хялбархан ханамж авдаг хүмүүс. Сексийн үед зарим нэг онцгой байрлалаас татгалзаж байгаа нь түүний үснийхээ засалтыг эвдэхгүй гэж хичээж байгаатай нь холбоотой байж ч магадгүй. Секс түүний хувьд тийм чухал, гүнзгий утга учиртай зүйл огт биш бөгөөд, анх харахад төрсөн шиг жинхэнэ секс бүсгүй биш, тиймээс амьдралын явцад эрчүүд түүнийг огт өөр хүн гэж бодож явдаг бөгөөд харамсалтайгаар эндүүрч сэтгэл дундуур хоцордог.
Охин
Түүнийг хайрлаж, мөн хайрыг нь хариу хүртэж чадсан хүн жинхэнэ аз жаргалтай болно. Хүн төрөлхтний хувьд үүнээс илүү сайн сайхан юм гэж юу байх вэ? Охины бүсгүйчүүд сексэд дуртай, ганц л хамтрагчтай байхыг илүүд үздэг хүмүүс юм. Тэр цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамааран сексийн хувьд бэлэн байдалд байдаг. Тиймээс ч ямар нэг асуудал үүсгээд байлгүй сексийн янз бүрийн байрлалыг туршин үзэх дуртай. Секс түүний хувьд шинэхэн байдлаа алдана гэж хэзээ ч үгүй, сэтгэл хөдлөл нь оюун ухаанд нь саад тотгор болдоггүй. Тэр өөрийгөө хамтрагчдаа бүтнээр нь зориулж байгаа гэдгээ энхрийлэл, дохио зангаагаараа илэрхийлэхийг зорьж байдаг. Хэрвээ түүнд сексийн дотны хамтрагч байхгүй бол ойр дотно сэтгэл, халуун дулаан өврийг байнга үгүйлэн шаналж зовдог. Охиныхон нэгэн зэрэг дотны найз, гайхамшигтай эхнэр, амраг бүсгүй, сайн ээж, гэрийн сайхан эзэгтэй байж чаддаг ховор хүмүүс. Тэд зөвхөн ганц л хүнтэй байнгын холбоотой, түүндээ үнэнч байх бөгөөд хамтрагчийнхаа өөр хүнтэй байх хүсэл, хэрэгцээг огт ойлгохгүй.
Жинлүүр
Жинлүүрийн бүсгүйчүүд бие махбодийн хувьд дээд зэргийн таашаал авч чадах мөртөө яг энэ үедээ сэтгэхүйн хувьд таашаал авдаггүйгээс сексийг зөвтгөж чаддаггүй. Хайр дурлалын үйл явдалд тэр хэзээ ч санаачлага гаргаж чадахгүй, тиймээс хамтрагч нь бүх санаачлагыг гартаа авч, түүний өмнөөс хөдлөх хэрэгтэй болно. Тэгсэн мөртөө жинлүүрийн бүсгүйн агшин зуурын сэтгэл санааны байдлаас шалтгаалан таалагдаж, эсвэл үл таалагдан хаягддаг. Жинлүүрийн бүсгүйчүүд сексийн асуудлаар ярилцах дургүй, учир нь тэд өөрийнхөө мэдрэмжийг үгээр илэрхийлэх чадваргүй байдаг. Тэр өөрийнхөө сэрэл, сэтгэл хөдлөлийг гаднаа огт илэрхийлдэггүй тул түүнийг сексийн хэр зэрэг мэдрэмжтэй хүн болохыг мэдэхэд их хэцүү. Секс түүний ухамсрын хувьд сэтгэл мэдрэмжийн хамгийн чухал зүйл огт биш бөгөөд цэвэр бие махбодийн таашаал юм. Тэд их мөрөөдөмтгий соёлтой байдал, янаглал, энхрийллийг тэвчдэггүй, ийм уур амьсгалыг мэдэрдэггүй хүмүүс. Сэтгэл хөдөлгөм сексийн дараах өглөө юу ч болоогүй мэт, эелдэг зөөлөн үг, эвсэг дулаан харц, инээмсэглэл ч үгүй хүйтэн царайлаад л зогсож байх нь энүүхэнд. Жинлүүрийн бүсгүйчүүд хамтрагчаа тун болгоомжтой сонгох хэрэгтэй бөгөөд тэдний хувьд хамгийн бололцоотой хүмүүс бол охин, хилэнцийн эрчүүд, хамгийн тохиромжгүй хүмүүс нь матрынхан байдаг.
Хилэнц
Бүх ордноос сексийн мэдрэмж хамгийн өндөртэй бүсгүйчүүд хилэнцийнхэн юм. Сексэд дуртай, хэрвээ таашаал аваагүй бол үүнийгээ илэн далангүй хэлж чаддаг. Секс нь тэдний хувьд зорилго бүхий үйл явдал бөгөөд амьдралын эрч хүчээ олж авдаг нэгэн хэрэгсэл юм. Удаан хугацаагаар секс хийхгүй байх нь түүнд муугаар нөлөөлдөг. Тэд ямагт дур булаам байдаг бөгөөд ямар нэг хэв загварт баригдах дургүй. Тэд ямагт гарамгай жүжигчин шиг байж чадна. Орондоо жинхэнэ аз жаргал, таашаал, цэнгэл эдлэх хүсэлтэй эрчүүд тэдэнтэй учирвал аз жаргал дүүрэн байна. Түүний гэр бүлээсээ гадуурх хайр дурлалын адал явдал нь нөхрийн нь сексийн ханамжгүй байдлаас биш, гагцхүү цоо шинэ сэрэл, мэдрэмж хайснаас үүдсэн байдаг. Хэрвээ нөхөр нь түүнийг ойлгодог, бүсгүй өөрөө хайртай байвал нөхөр нь түүний хувьд ямагт хамгийн эрхэм, дотны хүн байна. Ийм тохиолдолд түүний сексийн адал явдал нь зөвхөн бие махбодийн шинэ таашаалын эрэл төдий л байх бөгөөд гэр бүлээсээ хэзээ ч холдож салахгүй. Хилэнцийн бүсгүйчүүд олон эмэгтэйн хувьд дутагддаг чанар болох сексийг хайр сэтгэлээс ялгаж салгаж чаддаг хүмүүс юм.
Нум
Энэ ордонд төрсөн бүсгүйчүүд амтлаг, сайхан бүхнийг мэдрэх мэдрэмж, шинийг эрэлхийлэх чадвар хослосон амьдралын баяр баясгалантай хүмүүс юм. Нумынхан амьдралын үе, үйл явдал, тохиол бүрт эрч хүчтэй, өөдрөг сэтгэлтэйгээр оролцдог. Тэдний сексийн боломж тун их, тоон болон чанарын аль ч үзүүлэлтээрээ түүнийг гүйцэх хүн ховор. Тэд нэгэн хэвийн уйтгартай байдал биш, сэтгэл, мэдрэмжийн өөрчлөлтөд дуртай, сексийн нарийн мэдрэмж, таашаалтай хүмүүс юм. Эрч хүчнийхээ ихээхэн хэсгийг хамтрагчдаа зориулдаг, түүндээ үнэнч байж чаддаг. Тэрээр өөрийнхөө урт удаан хугацаагаар хамт байхаар шийдсэн хүнийхээ сэтгэл зүйн болон бие махбодын боломжийг сайтар судлахыг хүсдэг. Хэрвээ нумын бүсгүй дунд зэргийн юм уу сулхан зан ааштай хүнтэй холбогдсон бол түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин юм уу гэр бүлийн гадуурх эцэс төгсгөлгүй дурлалын адал явдал, эсвэл салалт хүлээх болно. Тиймээс нумын бүсгүйчүүд сэтгэл зүйн өндөр чадавхитай жинхэнэ эр хүнийг олтлоо ганцаараа байх нь олонтаа. Тэдний сэтгэл амархан хөдөлдөг, илэн далангүй, өөдрөг сэтгэлээр хайр дурлалын харилцаанд ордог. Нумын бүсгүйчүүдтэй хийсэн секс ямагт гайхамшигтай жүжиг, уран бүтээл мэт байх болно.
Матар
Матрын бүсгүйчүүд сексийг хайр дурлалаас ялгаж чаддаггүйгээс сексийн хамтрагч болгондоо дурладаг. Энэ нь түүний аз жаргалд хүрэх замд үргэлж саад, тотгор болдог. Гэхдээ тэр сэтгэл булаам, тун нарийн мэдрэмжтэй бөгөөд түүнээсээ болж дандаа хүндрэлтэй тулгардаг, тэр болгон жинхэнэ ханамж авч чаддаггүй. Түүнд баргийн эр хүн таалагддаггүй. Тун эрт, бага залуу насандаа нөхөрт гарах бөгөөд өөрийгөө нээж, өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгохоосоо өмнө гэнэт л дурлачихсан байдаг нэгэн.
Энэ нь түүний амьдралын цорын ганц дурлал юм шиг л санагдана. Матрын бүсгүйчүүдийн дур хүсэл агуу их. Сексийн анхны адал явдлуудын дундаршгүй мэт санагдах их хүсэл, тачаал нь тэднийг өөрсдийг нь ч гайхуулна. Тэд ууртай, хартай байдаг мөртлөө хамтрагчийнхаа ийм зан чанарыг тэвчиж чаддаггүй. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодоод гэр бүлээсээ барагтай салдаггүй, харин нэг салбал өөрийгөө шинэ холбоо хэлхээгээрээ тайвшруулахын тулд тун хурдан өөр хүнтэй болдог. Тэр сексийн сонгомол цөөн байрлалд л дур тавьж сэтгэл ханамжтай байж чаддаг.
Хумх
Хумхын ордны бүсгүйчүүд сексийн хувьд тийм ч хурц тачаангуй биш, бас тийм ч хүйтэн биш. Гэсэн ч сексийн түүний амьдралд эзэлж буй байр суурийг бууруулахыг оролдсон ямар ч зүйлийн эсрэг тууштай тэмцдэг хүн юм. Хумхын бүсгүйчүүд тэвчээртэй, зөөлөн, тайван зантай эрчүүдтэй сайхан хос болж чадна. Сэтгэл хөдөлгөсөн хүсэл тачаалын тухай тэр ямар ч ойлголтгүй. Гэр бүлийн секс гэдэг түүний хувьд шөнийн нэг ёсны ёслол юм. Тэрээр хувцсаа тайлж, нямбайлан эвхэж, заримыг нь тэнийлгэн өлгүүрт өлгөөд, нүүр гараа сайтар угааж, үсээ самнаж, сайхан үнэртэн цацаад, унтлагын хувцсаа өмсөнө. Нөхөр нь орондоо хэвтэж түүнийг хүлээнгээ сонин гарчиглана. Ингэснээрээ тэр аль болох сайхан байлгах гэж хичээж байгаа эсвэл яг л ийм ёслол үзүүлэхийг хүссэн хэрэг юм. Гэтэл нөхөр нь ганц удаа ч болов эхнэрээ өрөөгөөр нэг тараасан хувцсан дунд өөрийнх нь жинхэнэ үнэрийг мэдрэхийг хүсч байж болох шүү дээ. Хумхын бүсгүй нөхрийнхөө төлөө олон зүйл хийж чадах боловч харин нөхрөө ийм зүйл хүсвэл хэзээ ч биелүүлэхгүй. Яагаад гэвэл өөрөө тэгж хүсдэггүй учраас тэр юм. Нөхрөө хуурна гэж барагтай бол үгүй.
Загас
Загасны ордны бүсгүй эдгэршгүй мөрөөдөмтгий /романтик/. Энэ ордны бүсгүйчүүдийг хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэгт хамаарагдах бүсгүйчүүд тийм ч их тачаангуй биш, эрчүүдтэй бат бэх холбоо тогтоосон хүүхнүүд. Тэд хамтдаа он удаан жил, аз жаргалтай амьдардаг. Хоёрдугаар хэсэгт нь тайван бус зантай, соёлтой, романтик залуугийн оронд “далайн дээрэмчин”-г илүү таалдаг бүсгүйчүүд юм. Хэрвээ түүнд тийм эрчүүдтэй холбогдох зориг хүрэх юм бол тэр эргэлзээгүй аз жаргалтай амьдарна. Гэхдээ тэр ухаалаг, жинхэнэ эрчүүдээс зугтаж, харин өөрийн нь энэрэл, тусламжийг эрэхүйц зориггүй, сэтгэл санааны хувьд ч чанга биш, ядмагхан эрчүүдийн дэргэд өөрийгөө аюулгүй байгааг мэдэрдэг. Тэрээр сексийн хувьд жинхэнэ эр хүнээс айхаас гадна өөрийнхөө бий болгосон мөрөөдөл, хоосон бүрхэвчийг эвдэж, бүсгүй хүний хувьд өөрийгөө сорьж үзэхээс ухаан алдталаа айдаг. Тэд хэзээ ч үүнд зориглохгүй, тийм ч учраас түүний учирсан “хөвгүүд” нь дэргэд нь үлдэж, жинхэнэ эрчүүд нь сэтгэл дундуур салан оддог.
Хайрын 10 нууцаас
Жинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хvч болно.
Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дvvргэнэ, тvvнтэйгээ л адил хvн байна. Хайр дvvрэн бодол санаан нь хайр дvvрэн амьдрал, хайр дvvрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл vнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдийн тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хvсч байвал тvvнйихээ хvсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ тvvнйигээ олж танихад тусална.
2 дахь нууц.
Жинхэнэ хайрын хоёр дахь нууц нь Хvндэтгэлийн хvч болно.
Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд тvvнйиг хvндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хvндэлж сур. Өөрийгөө хvндлэхийн тулд " Надад хvндлэхээр юм юу байна? " гэж өөрөөсөө асуу. Бусдыг хvндлэх, ялангуяа өөртөө таалагддаггvй хvмvvсийг хvндэлж сурахын тулд " Тэдний юуг нь би хvндэлж байна вэ? " гэж өөрөөсөө асуу.
3 дахь нууц.
Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол . Өглөгийн хvч болно.
Хэрвээ та хайрыг авахыг хvсч байвал зvгээр л өгөх ёстой! Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг vнэ өртөг, болзолгvйгээр өгнө гэсэн vг. Сайн vйлийг зvгээр л бvтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хvнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө тvvнд юу өгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зvйлдээ биш, өгч чадах зvйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.
4 дэх нууц.
Жинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь. Нөхөрлөлийн хvч болно.
Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зvгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг vнэнээсээ хайрлахын тулд тvvнйиг яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын vрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хvсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго.
5 дахь нууц.
Жинхэнэ хайрын тав дахь нууц нь. Хvрэлцэхийн хvч болно.
Хvрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжvvлдэг хайрын хамгийн хvчтэй илэрхийлэл юм. Хvрэлцэх нь хvмvvсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хvлээн авах чадварыг нь дээшлvvлдэг. Хvрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зvрхээ дэлгэж байна гэсэн vг
6 дахь нууц.
Жинхэнэ хайрын зургаа дахь нууц нь. " Эрх чөлөө олгох " зарчмын хvч болно.
Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол тvvнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгvй бол хэзээ ч таных байгаагvй гэсэн vг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хvмvvст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хvсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн vеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндvvрлээс чөлөөлөгдөх гэсэн vг.
7 дахь нууц.
Жинхэнэ хайрын долоо дахь нууц нь. Харьцахын хvч болно.
Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань өөрчилөгдөнө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь тvvнтэй сайнаар харьцана гэсэн vг юм. Та хvмvvсйиг хайрлаж, vнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. "Би чамд хайртай" гэсэн гурван шидэт vгийг хэлэхээс хэзээ ч бvv ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хvндээ хайрын vгээ заавал хэлж бай. Магадгvй та тvvнйиг сvvлчийн удаа харж байж ч болно. " Хэрвээ чин удахгvй vхэх болоод хvссэн хvн рvvгээ утасдах боломжтой байсан бол хэн рvv утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо vvнйиг хийж яагаад болохгvй гэж?"
8 дахь нууц.
Жинхэнэ хайрын найм дахь нууц. Үнэн ч байхын хvчболно.
Хайр жинхэнэ байхын тулд тvvнд vнэнч байж, энэ нь бодол санаа, vйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа vнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зvйлд vнэнч л юм бол тvvнээ орхих хувилбар
хэзээч байх ёсгvй. Yнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
9 дэх нууц
Жинхэнэ хайрын ес дэх нууц нь. Хvслийн хvч болно.
Дур хvсэл нь хайрыг бадраан, унтраахгvйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хvсэл нь зөвхөн бие махбодийн сонирхолоор биш, тууштай vнэнч чанар, урам зориг, vнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хvслийг мэдэрч байсан тэр vеэ эргэн санаж сэргээх замаар тvvнйиг дахин асааж болно. Гэнэтийн зvйлс, гэнэтийн бэлэг нь дур хvслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бvрийг дур хvсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
10 дахь нууц.
Жинхэнэ хайрын арав дахь нууц нь. Итгэлийн хvч болно.
Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Тvvнгvйгээр нэг нь хардамтгай, тvгшvvр, болгоомжлолоор дvvрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгvй байна гэж бодсоноор сэтгэл зvйн занганд ордог. Бvрэн итгэлээ өгөхгvйгээр хэн нэгнийг хайрлах боломжгvй. Хайртай хvнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгvй юм шигээр амьдар. Тухайн хvн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: " Би тvvнд ямар ч болзолгvйгээр бvрэн итгэж байна уу?" гэж өөрөөсөө асуух явдал юм. Хэрвээ хариулт нь " vгvй " гэж байвал vvрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод.
Чимээгvй vхэл”-ийн нууц буюу каратэ
Каратэ гэхээр олон хvн олон давхар тоосго, мод зэргийг хуга цохихыг, зодолдож байгаа хэн нэгнийг телевизээр харснаа санах байх. Хvмvvс каратэг зодоон мэтээр өнгөн талаас нь тусгаж, тvvнийг учир мэдэхгvй хvvхэд залуус сураад буруугаар ашиглавал тусгvй гэцгээх нь бий. Энэ урлагийг эзэмшихэд наад тал нь зургаан жилийн хөдөлмөр хэрэгтэй гэнэ. Амжилтад хvрэхэд сонгосон чиглэл, сайн багш, ихээхэн тэвчээр хатуужил гарган олон жил тасралтгvй хичээллэх л чухал юм.Зэвсэггvй хамгаалалтын спортын байлдааны самбо, жvдо, каратэ, айкидо, жиу-житсу, таэквондо зэрэг төрлөөс дэлхийд тvгээмэл тархсан каратэ юм. Эл гардан тулааны урлагийг Энэтхэгээс vvсэлтэй гэдэг. Энэтхэгийн Бодхидхарма гэж лам шавь нарын хамт “зэн” буюу бодол санаагаа эзэмдэх урлаг гэдэг буддагийн тэнхим байгуулан хичээллvvлжээ. Тэрээр 500-гаад оны vед сургаалиа Хятадад дэлгэрvvлэхээр очсон бөгөөд Хятадын Чейн-Канг хотод эзэн хаан Вуугийн ордонд байрлахын зэрэгцээ хотоос хойд зvгт орших Хэнан мужийн Шао-Лин сvмийн лам нарт зэн болон манай он тооллоос өмнө 3000 жилийн тэртээ vvссэн Хятадын нударган зодоон шорин кемпог зааж эхэлсэн аж. Иймд Бодхидхармаг Энэтхэгийн иог, өөрийн vндэслэсэн зэн номлолыг Хятадын шорин кемпотой хослуулан өнөөгийн каратэгийн vндэс суурь тавьсан гэж vздэг. Yvнээс гадна Хятадын лам Чиао Июvан бар, арслан, баавгай, тогоруу, могой зэрэг амьтны биеэ хамгаалах, дайрах довтлох хөдөлгөөнийг гярхай ажиглан каратэгийн урлагт нэвтрvvлжээ.
Лам нар эмзэг цэгvvдийг олж тогтоосноор каратэгийн хөгжилд, ялангуяа цохих, өшиглөх, довтлох мэтийн хамгаалах техникийг боловсронгуй болгосон. Каратэ ийн Хятадад хөгжсөний дараа нэлээд сvvлд хойд зvгт манай улсад, зvvн тийшээ Солонгост, өмнө зvгт Окинавад дэлгэрч, улмаар Японд хvрч, манай тооллын 1200-гаад он буюу Камакурагийн vед хvмvvсийн дуртай спорт урлагийн төрөл болон хувирчээ. Хувьсгалаас өмнө манай оронд нударган зодооны хэлбэрээр каратэ хөгжиж байсан ч шашинтай тэмцэх vед гардан тулааны эл урлаг өртсөн байна.
Сvvлд 1400 болон 1609 онд Японы эзлэн тvрэмгийлэгчид Окинава арлынханд биедээ зэвсэг авч явахыг хориглосон учир өөрийгөө хамгаалахын тулд сvм хийдийн дэргэдэх сургуулиудад гар хоосон зодолдох окинава-тэг хvн амд нууцаар зааж эхэлжээ. Японууд ямар ч зэвсгийн шархгvй атлаа vхсэн цэргvvдтэй байн байн таардгийн учрыг олоогvй учир “чимээгvй vхэл” гэж нэрлэдэг байв. Эл vхлийн учрыг 1901 онд японууд олсноос хойш эл гардан тулааны урлагийг ил заах болсон байна.
Японы цэргийн албан хаагч Гичин Фунакоши Окинавад зодооны энэ урлагийг эзэмшин 1916 онд нутагтаа буцаж сурснаа задлан шинжилж нэгтгэн дvгнээд анхны vзvvлэх тоглолтоо 1920 онд Токиод хийжээ. Иймд 1920 онд каратэ буюу хоосон гар хэмээх бие хамгаалах урлагийн эхлэл тавигдсан гэж vздэг. Фунакоши каратэгийн анхны сургуулийг нээж Шотокан гэж нэрлэсэн нь дэлхийд нэлээд дэлгэрсэн каратэгийн нэг урсгал болон хөгжиж байна. Шотокан чиглэлийг эзэмшигчид тэмцэлдэхийг буруушаадаг учир тэмцээн зохиодоггvй байжээ. Шавь нар нь тvvнийг өөд болсны дараа каратэг vргэлжлvvлэн хөгжvvлж, каратэгийн олон урсгал чиглэлийг буй болгожээ. Ингэж өнөөгийн нэлээд дэлгэрсэн шито, вадо рио, гожv рио урсгалаас гадна цоо шинээр кёкушинкайгийн чиглэл бий болж хөгжсөн.
Каратэд амьсгалтай холбоотой олон мэх бий
Кёкушинкай каратэг vндэслэгч Масутацу Ояама эхлээд Японы уламжлалт каратэг сурчээ. Тэрээр 22 настайдаа багш нараа амархан ялдаг болжээ. Хятадад явж байхдаа М.Ояама дөнгөж 50 кг жинтэй, кун-фугийн өвгөн багштай чадлаа сорив. Хэдийгээр Ояама өвгөнийг ядахгvй ялна гэж бодсон ч өвгөн багш тvvний хvчтэй цохилтуудаас өөрийгөө хялбархан хамгаалж чаджээ. Ялагдсандаа ичсэн Ояама учрыг асуувал, би чам шиг хvчтэй хvнтэй учирч явсангvй. Чиний шулуун техникvvд хvчийг нэг цэгт төвлөрvvлж чадахгvй байгаа тул эргэлдэх хөдөлгөөнтэй техникийн боломжуудыг ашиглахыг бод гэж зөвлөсөн гэнэ. Ояама энэ vгийг удтал тунгаасны эцэст каратэгийн техникт тулгуурлан тойрог, шулуун, цэг гэсэн хэсгээс бvрдсэн шинэ онол боловсруулж, кёкушинкай каратэг vндэслэжээ. Сонирхуулахад, Ояама 1950 онд Чибайд махны дэлгvvрт ажиллаж байхдаа шарыг каратэгийн цохилтоор амь алдуулан төхөөрдөг байжээ. Тэрээр 47 шарыг ингэж төхөөрсний дөрөв нь тэр дороо нам унасан гэнэ.
Өдгөө ч дэлхий дахинд каратэгийн тэмцээний хэллэг дохионуудыг зөвхөн японоор хэлж байна. Каратэгээр хичээллэгсэд айж сvрдэхийг гэтлэх ёстой бөгөөд айдас, эр зориг, ухаан жолоогvй зvрх зоригийг ялгаж салгахын дээр байнга хошуучлагч байх гэдгээ засах нь чухал. Тэгээд ч ялах, ялагдах нь чухал бус бие сэтгэхvйг хатуужуулах нь гол юм байна.
Каратэчийн цамц урагдах нь амархан тул бөх материалаар хийдэг, ханцуй нь шууны орчим байхаар богино байна. Цамцны энгэр задгай, өмдний гадуур баруун талын энгэрийг зvvн энгэрийн дотуур оруулан зөрvvлж, бvсээ хоёр талдаа тэнцvv байхаар голлуулж, хоёр тийш биеэ ороож, ардаа зөрvvлээд хоёр vзvvрийг урдаа авчирч давхар давхарлаад зангидна. Каратэч хувцас буюу ги-гээ vргэлж цэвэр авч явах нь чухал. Хиртэй, уранхай хувцастай бэлтгэлд оролцохыг хориглоно. Ги-г эвхэж бvсээр ороож, боогоод авч явдаг.
Бие халаалт, бэлтгэл, эсвэл тэмцээнд каратэчдийн авах ачаалал, гvйцэтгэх хөдөлгөөн нь бэртэл учруулахгvй байх урьдчилсан нөхцөлийг бvрдvvлдэг.
Каратэд олон төрлийн мэхийг амьсгалтай холбож хийдэг учир каратэч амьсгалын техникийг сайтар эзэмших хэрэгтэй. Хэрэв энэ дасгалыг vл ойшоож эзэмшээгvй бол чадвар нь 50 хувь буурч, амархан эцэж цуцдаг.
Каратэгийн сургалтад захирах, захирагдах хатуу тогтсон горим vйлчилж байдаг нь нэг талаас Японы нийгэмд эдvгээ хvртэл vйлчилж буй анги давхаргын зиндааны зааг ялгаагаар илэрдэг, нэг нь хvндэтгэж нөгөө нь хvндэтгvvлэх ёс горимтой холбоотой. Нөгөө талаар каратэ нь гардан тулааны урлаг тул цэргийн шинжтэй байдаг.
Каратэгээр хичээллэж эхлэхдээ энгийн хялбар дасгалаас эхэлдэг. Эхлэн суралцагсад хvсэл зориг, сэтгэлийн тэнхээгээ мохоож болох хvнд дасгал аль болох хийхгvй нь дээр. Каратэгийн vндэс нь иогийн амьсгал, Хятадын уян зөөлөн дасгал, Японы зогсолтууд юм. Мөн хичээллэгсдийн мөрдөх ёс суртахуун, зан харилцааны таван номлол гэж бий. Энэ нь итгэл vнэмшил, эелдэг найрсаг, эр зоригтой, шударга, энгийн даруу байх юм.
Каратэгийн зогсолтыг японоор дачи гэдэг бөгөөд зогсолт бvр өөр өөрийн онцлогтой. Yндсэн таван зогсолт, киба дачи, зенкуцу-дачи, кокуцу-дачи, санчин-дачи нэко-аши-дачи.
Биеэ захирах, биеийн аль ч хэсгийг ашиглах чадвар нь тэвчээр зоригийг батжуулж, хvчиндээ итгэх итгэл, аюул тулгарсан vед тайван, аймшиггvй байх чанарыг бий болгоно. Каратэгээр хичээллэснээр биеийг чийрэгжvvлдэг, ялангуяа гар хөлийн хөдөлгөөний эвслийг сайжруулдаг, хvнд дасгалыг хийж сурснаар бие хvн төлөвших, сэтгэл санаа, арга техник хоёрыг харилцан уялдуулж сурна. Голлох бэлтгэлийн төрлvvд бол кихон буюу vндсэн дасгал, кумитэ буюу тулалдаан, ката буюу хоосон тулалдаан. Каратэд хамгийн чухал нь биеийн хvчийг зохистой ашиглах нь чухал. Гар тээшээ даахгvй яваа залуу бvсгvйд зохиомол аюул учруулбал мөнөөх эмэгтэй тээшээ аваад огтхон ч тvvртэлгvй явдаг нь хvч чадлаа бvрэн гаргахгvй байна гэсэн vг. Каратэгийн техникийг төгс эзэмшвэл хvч чадлаа ийнхvv нөөхөөс бvрэн ангижирна. Булчингаа суллах нь хvч гаргахад тус болно. Пvршний зарчмаар булчинг хэчнээн олон удаа чангалж, суллана төдийчинээ их хvч гарна. Каратэд зорьсондоо хvрэхийн тулд огцом хvчийг ашигладаг.
Каратэд цохилт хийхэд чих хvртэл нэмэр болдог
Цохилтоо хvчтэй хийхийн тулд киай гэх авиагаа гэдэсний доод хэсгээс гаргах бөгөөд цохилт огцом байх ёстой. Өрсөлдөгчийн амьсгалыг мэдрэх нь чухал бөгөөд хөл, гарын цохилтыг өрсөлдөгчөө амьсгал авах буюу гаргах vед хийнэ. Каратэгийн мэх бvр огцом, хvчтэй байдаг учир “нэг цохилт заавал vхэл” гэж ярьдаг байжээ. Биеийн хөдөлгөөн хэдий хурдтай байна цохилт төдий хvчтэй болдог. Хvчээр биш хурдаар давамгайлах нь чухал. Учир нь хурд өрсөлдөгчөөс урьдахад тус болж, өрсөлдөгч хурдтай довтлолтыг хамгаалахад хэцvv байдаг. Энэ хvч өрсөлдөгчийн амин гол цэгт хvрэх ёстой. Каратэд цохилт хийхэд чих хvртэл нэмэр болдог. Өөрийгөө бvрэн хянаж чадахгvй бол ямар ч техникийг бvрэн эзэмшсэн ялалтад хvрэхгvй. Каратэгээр хичээллэдэг хvн өөрийгөө хянах чадвартай байх ёстой. Мөн каратэд өрсөлдөгчийн хөдөлгөөнийг алдалгvй харахын тулд харц чухал.
Каратэ хvний бие бялдрыг хөгжvvлж, ёс суртахууныг төлөвшvvлэн тэсвэр хатуужилтай болгож, ухаан санаагаа жолоодоход тусалдаг спортын нэг төрөл юм. Дээхнэ vед Японд каратэгийн бvс цагаан, хар гэсэн ердөө хоёр өнгөтэй байсан. Цагаан нь эхлэн хичээллэгсдийнх, хар нь багш нарынх байжээ. Гэвч каратэ дэлхийд тvгж эхлэх vеэс байдал өөрчлөгдсөн. Бvсний өнгө каратэд хэр нэвтэрснийг илэрхийлдэг бөгөөд цагаан-цэвэр гэнэн байдлыг, хөх-vvр хаяарахыг, шар-нар мандахыг, ногоон-дэлбээлэх, бор-өсч бойжиж гvйцэхийг тус тус бэлгэднэ. Каратэг сайтар эзэмшсэнийг хар өнгөөр илэрхийлнэ. Бvсний зэргийг насан туршид олгоно. Сахилгын ноцтой алдаа гаргавал зэргийг хvчингvй болгодог. Довтолж сурснаас хамгаалж сурсан нь хавьгvй дээр гэж хашир туршлагатай мастеруудын хэлсэнчлэн хамгийн чухал нь хааж сурах юм.
Гараар хаавал вазда, хөлөөр хаавал кэри хэмээн японоор нэрлэнэ.
Каратэд бие махбодын нэлээд хэсэг нь зэвсэг болон хувирна. Гарын цохилтыг дотор нь тсуки, учи, эмпи буюу гарын vндсэн хэсгээр, тохой, хажуу гэсэн ерөнхий гурван хэсэгт хуваана. Энэчлэн алганы хажуу, тохой гэхчилэн нарийвчлан зааглана.
Хөлийн цохилтыг кэри гэнэ. Каратэгийн дасгал хөдөлгөөний 70 шахам хувийг кэри эзэлнэ. Хөлийн цохилтыг гол төлөв дундын ба холын зайнаас хийнэ.
Каратэ бол бие бялдрыг хөгжvvлэн тэсвэр хатуужилтай болгож, ёс суртахууныг төлөвшvvлдэг спорт юм.
Yргэлж нарийхан бэлхүүстэй байя гэвэл
Найман  литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг хэсэг л тэсэх юм даа. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэх ажил хийдэггүй хүн нэг л өдөр гэдэсний хорт хавдартай болсон тухайгаа мэддэг. Тэр үед юун нарийхан бэлхүүс манатай.
Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?
Хооллох хөтөлбөр хийлгэж байгаа хүн бүрээс би ингэж асуудаг. Ихэнх нь “Өдөрт хэд нь ч юу юм бэ, нэгээс хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж, их олон хүн “тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулдаг. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон.
Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг,идэмхий хүмүүс. Зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлждөг байдаг.
Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ. Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой.
Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Бие, сэтгэл нь эрүүл учир.
Одоо нарийн, бүдүүн гэдэстэйгээ товч танилцъя.
Нарийн болон бүдүүн гэдэс нь хоол боловсруулах тогтолцооны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн урт хэсэг юм. Хоолноос авч болох хэрэгтэй бүхэн энэ хэсэгт шимэгдэнэ. Гэдэсний гадуур байдаг гөлгөр булчингууд нь удаан боловч хэмнэлтэйгээр агшиж,дотор нь байгаа задарч боловсрон шимэгдэж буй хоолны холимгийг түлхэн цааш явуулна.
Ходоодонд хайлж химус хэмээх нэртэй болсон холимог нарийн гэдэсний эхний хэсэг-12 хуруу/дээд/ гэдсэнд орж ирэнгүүтээ нойр булчирхайн шүүс болон элэгнээс ирсэн цөстэй холилдоно.
Эдгээр нэмэгдлүүдийн ачаар химус хүчиллэг исгэлэн биш болно. Хоолны холимог нарийн гэдсэнд байх хугацаанд нь түүнийг боловсруулах ферментүүд нойр булчирхайн шүүсэнд байдаг. Нарийн гэдэс ч өөрөө бас ферментүүдийг боловсруулна. Хоолны холимог нь нарийн гэдсийг 20 орчим цагийн турш туулж өнгөрөхдөө ферментүүдийн нөлөөгөөр улам жижгэрэн задарч, нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэнэ.
Хооллосноос хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс маань ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь Үлдэнэ. Түүнчлэн гэдэсний өнгөр/микрофлор/-ийн бактериуд, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байна. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө чийгнээсээ салж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор тҮлхэгдэн гадагшилна. Цөсний будагч бодис/пигмент/-ууд өтгөнийг хүрэн өнгөтэй болгодог.
Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5метр орчим, үүнээс нарийн гэдэс 7метр, бүдүүн гэдэс 1,5метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг.
Гэдэсний дотор бүрхэвч нь хуниас мэт нугалаатай. Хуниас тус бүр нь “сормуус” гэж нэрлэгддэг хэдэн зуун өчүүхэн хөхлөгүүдтэй. Тиймээс гэдэсний дотор тал нь сахлаг хивс шиг. Хивсний утас шиг энэ ургацгуудын тоогоор гэдэсний дотор тал эцсийн хэмжээндээ хүртэл томорч өргөссөн гэсэн үг. Эдгээр хуниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Хэрэв бүх хуниасыг тэнийлгэж болдогсон бол гэдэсний доторх гадаргуу нь нэг айлын 2 давхар орон сууцны шалны талбайтай тэнцэнэ.
Бүдүүн гэдэс нарийн гэдэстэй нийлдэг уулзварын мухар хэсгийн үзүүрт ургасан өт хэлбэрийн унжлага байдаг. Түүнийг аппендикс гэж нэрлэдэг. Түүнийг ямар ч үүрэггүй гэж үзэж байсан боловч сүүлийн үед эрдэмтэд аппендиксыг дархлааны чухал эрхтэн гэж нотолж байна. Аппендикс үрэвсэж, хагалгаа хийлгэн авахуулах хэрэг гардаг. Yүнийг бид мухар олгойгоо авхууллаа гэж буруу ярьдаг.
Яагаад өтгөн хатдаг болж, гэдсэндээ олон хувин ялзарч өмхийрсөн зүйл тээж явна вэ, олон хүн?
Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш их муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.
Хэрэгтэй материал,түүхий эдийг салгаж цус руу дамжуулах замыг нь бөглөөд бөөн хаягдал овоороод наалдчихсан учир хоол идсэний хэрэг гарахгүй. Эсүүд “өлсөнө”. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ. Их идэхийн хэрээр улам их хаягдал овоорч, байдал улам дорддог. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг эндээс ойлгож болно.
Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч,хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ хорны үйлдвэртэй болсных.
Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.
Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.
Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл  зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй.
Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овёс, арвай, сагадын  аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.
Зөгийн балны ач тус
Зөгийн балны ач тус
(2007.01.15)
Ардын эмнэлэгт зөгийн балыг эмчилгээнд доорх чиглэлээр ашигладаг байжээ.
1.Хүний биед явагдах бодисын солилцоо удаашрах их таргалах явдал байдаг.
Ийнхүү таргалахад цэвэр балыг өлөн элгэн дээрээ идэж , буцалсан ус ууж байвал жин хасаж турна гэж эмийн сударт заасан байдаг.
2.Манай ардын эмнэлэгт нүдний олон төрлийн өвчнийг зөгийн балаар эмчилж  байжээ.
Нүд өвдөх, улайх, нулимс, нуух цувж гэрэл гэгээнд нүд гялбахад зөгийн бал шар модны холтос, баавгайн цөсөөр найрсан эм сайн гэж заасан байдаг.
3 .Ханиад томуу уушиг цээжний өвчин анагаах зориулалттай эм тангийн даруулга жолоодлогыг зөгийн балаар суурь болгосон байдаг . Ер нь эмийн амт чанар засах зорилогоор балыг хамгийн өргөн ашиглаж байжээ.
4.Элэг өвдөж нүд шээс шарлах хамаг бие загатнах  хоолонд муудах  ой гутах шинж чанартай өвчнийг дэгд чихэр өвс зөгийн балтай найрсан эмээр засна гэж сударт дурдсаныг үзэхэд элэгний үрэвсэлтэй өвчний үед балыг өргөн ашиглаж байсан байна.
5.Дорно дахины анагаах ухаан зөгийн балыг тамир тэнхээ сэлбэн засах нас уртасгах чухал эм гэж үздэг.
6.Зөгийн бал нь микроб устгах ба үржил хөгжлийг зогсоох нөлөөтэй байдаг учраас идээт шархыг анагаахад өргөн ашигладаг.
Зөгийн балыг чанамал жимс гурилан бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл амт нь сайжирдаг.Мөн янз бүрийн будаагаар хийсэн хоолонд бас нэмж хэрэглэвэл шингэц сайжирдаг мөн сүүн бүтээгдэхүүнд бал хийвэл амт чанар нь сайжирч гашлахгүй болдог.
Өдөр тутмын хөнгөн будалт
Өдөр тутмын будалтыг маш хөнгөн хийх нь зүгээр. Олон зүйлийг давхарлаж хэрэглэх хэрэггүй. Ингээд сурчихвал таны арьсанд муугаар нөлөөлж давхарлаж будахгүй л бол бүрсгэр, бохир харагддаг болчихно   .Ингээд будалт хийх дараалалал явцыг харуулъя.
1.  Энэ будалтыг хийхдээ үстэй жижиг багс ашиглавал илүү   тохиромжтой. Порлонон багсаас илүү үстэй багс нь нүдний тенийг жигд тараахаас гадна арьсыг үрчийлгэх нь бага.
2.  Зурагт үзүүлсэн байдлаар хичээнгүйлэн будсан нүдний будагаа баллахгүйн тулд цаас ашиглаж болно.
3.  Шаравтар цайвар  царайтай хүнд ягаан, боровтор царайнд бол  бор туяатай хацар өнгөлөгч илүү тохиромжтой байдаг. Хацрыг маш хөнгөн үл мэдэгдэхүйц өнгөлөхөд л хангалттай.
4.  Харин уруулны хувьд зүгээр л өнгөлөгчөөр өнгөлөхөд л болох юм.
Уг будалт нь таныг маш цэмцгэр харагдуулах болно.
Бүх бүсгүйчүүддээ амжилт хүсье. Гоо сайхан ертөнцийг аварна.